2018 оны 08 -р сарын 14 -ны өдөр. Одоо Улаабаатарт 22:20 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Л.БАТЖАВ: МИНИЙ ЭЭЖ ТАЛ НУТАГ ШИГ ТАЙВАН ДӨЛГӨӨН, ЧИМЭЭГҮЙХЭН УРАГШЛАХ ХЭРЛЭН ГОЛ ШИГ ДАРУУХАН, ХЭЭР ХОНОСОН ТЭРГЭЛ САР ШИГ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН

 

Image may contain: 1 person, suit

Хуульч, өмгөөлөгч, цэргийн хүн гэхээр хатуу, ширүүн дүр зураг нүдэнд үзэгддэг. Тэгвэл тэр хатуу, ширүүн дүр төрхтэй өмгөөлөгчийн дотор хүнтэй танилцахаар өмгөөллийн “Бэст Лав Консалтинг” хуулийн фирмийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавтай энэхүү ярилцлагыг хийлээ. 


Таны нүүр номтой танилцаж байхад Дорнод нутгийн талаар сайхан дурсамж их бичжээ. Та Дорнод нутагтай ямар холбоотой вэ?
Миний ээж Дорнод аймгийн Булган сумынх. Зээрийн сүрэг хурдалсан тал нутаг, алдарт саа мөнгөн Хэрлэн намуухан урагшилсан тал нутаг, хийморьлог чонын улилдсан тал нутаг, өвсний толгой салхины аясаар халиурсан тал нутаг, дорнын цагаан сар хээр хоносон тал нутаг, уул толгод нь шөнийн харанхуйд чимээгүйхэн зүүрмэглэх мэт тал нутаг. Энэ бол миний ээжийн төрсөн нутаг. Энэ л сайхан нутаг бол сүүний үнэр шингэсэн сэвлэг даахьтай байхдаа миний тоглож явсан сайхан нутаг. Би Дорнодод очих дуртай. Энэ зүгт одохдоо сэтгэл хөдөлж улам л яардаг юм. Миний ижий тал нутаг шигээ тайван дөлгөөн, тэр чимээгүйхэн урагшлах Хэрлэн гол шигээ даруухан, тэр хээр хоносон тэргэл сар шигээ сайхан сэтгэлтэй хүн. Би ээжийнхээ төрсөн нутгийн уул овоо, ус мөрөнд нь залбирч явдаг юм. Энэ л сайхан нутгийн тэр л их шүтээнүүд намайг дааж явна гэдэгт итгэж явдаг. 
Ээжийнхээ тухай бидэнд ярьж өгөөч?
Миний ээжийг Түвдэнгийн Өлзийхутаг гэдэг. Дорнод аймгийн Булган сумын нутаг Баян-Уул гэж өвс ногоо жигдэрсэн үзэсгэлэнт сайхан нутагт мэндэлсэн юм. 
Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, улмаар ЗХУ-д суралцан гурилын үйлдвэрийн лаборант мэргэжил эзэмшиж, улмаар Хууль цаазын дунд суралцан эрх зүйч мэргэжил тус тус эзэмшиж, энэ хоёр мэргэжлээрээ улсад нийт 32 жил хөдөлмөрлөсөн хүн.
Одоо ээж минь гавьяаныхаа амралтад гараад 30 шахам жил болж байна. Үр, ач, зээ нарынхаа сайн сайхныг үзэж биднийхээ хажууд жаргаж сууна. Ээж минь бор гэртээ богд, хар гэртээ хаан гэдэг шиг л амьдран сууна. Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж олон сайхан хүүхэд төрүүлсэн болохоор алдарт эхийн I, II зэргийн одон, 20 гаруй баярын бичиг үнэмлэх, үнэ бүхий зүйлээр шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүлж, МХЗЭ-ийн Тэргүүний ажилтан залуу тэмдгээр шагнуулж явсан юм.
Гурилын үйлдвэрийн лаборант болсноор Дорнод аймгийн гурилын үйлдвэрт ажилд орж тус үйлдвэрийн тэргүүний ажилтны нэг болтлоо үр бүтээлтэй ажиллаж байжээ. Хамт ажиллаж байсан хөгшчүүл нь одоо ч надтай тааралдаад танай ээж шаламгай, ажилдаа хариуцлагатай шударга сайхан хүн шүү. Ажлыг ёстой гялалзуулна шүү. Ээ дээ мөн ч хөдөлмөрч хүн дээ гэж ээжийг минь магтдаг юм. Хүмүүс миний ээжийг магтахаас өөр сайхан зүйл надад яаж байхав дээ. Тухайн үед нь ээждээ би баярлаж бахдахдаа улам хайрламаар санагддаг юм. Сайхан үг хүнд жигүүр ургуулдаг гэж үнэн юм билээ.
Үйлдвэрт ажиллаж байгаад хууль цаазын дунд сургуульд суралцан төгсч, Дорнод аймгийн прокурорт нарийн бичгийн дарга, туслах прокуророор ажиллаж байгаад аавыг Хэнтий аймагт шилжихэд ажлаа сольж, цэцэрлэгийн багш болсон.
Хамгийн сүүлд Багшийн дээд сургуулийн дотуур байрны эрхлэгч хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан бөгөөд үр хүүхэд биднийхээ дунд өнөөдрийг хүртэл жаргаж сууна даа. 
Улс эх орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөн олон хүүхэд төрүүлж өсгөн хоолонд нь хүргэнэ тэгээд бүгдийг сайн сайхан явуулна гэдэг тийм ч амар ажил бишээ. Энэ бүгдийг миний ээж нэр төртэй даван гарч одоо үр хүүхэд, ач зээ нарынхаа дунд жаргаж сууна.
Таны аавдаа зориулж бичсэн номыг уншиж суухад аав тань эхнэрийнхээ талаар нэлээд зүйлийг өгүүлсэн байдаг. Түүнээс нь уншигч түмэнтэйгээ хуваалцана уу? 
Миний хань чинь Дорнод аймгийн Булган суманд төрсөн жирийн сайхан Монгол бүсгүй. Ханьтайгаа олон жил ханилж, сайхан үр хүүхэдтэй болж, дутсан гачигдсан зүйлгүй амьдарч явлаа. Миний хань их ухаантай, уужим сайхан сэтгэлтэй, юманд нухацтай тайван сайхан ханддаг. Миний өдий зэрэгтэй, үр хүүхдүүд минь сайн сайхан яваа маань ханийн маань нь л буян заяа шүү дээ.
Миний хань өлзий буян бэлгэдсэн Өлзийхутаг гэдэг сайхан нэртэй, өглөгч, орж гарсан хүмүүст гар татдаггүй, цайлган цагаан сэтгэлтэй, юмны наад цаадахыг их боддог, ирээдүйгээ дандаа сайн сайхнаар төсөөлж явдаг, өөдрөг үзэлтэй, ажил үйлс бүтээх тавилан сайтай, биеийн амар зугаа цэнгэлийг мэддэггүй, ажиллаж амьдрахын төлөө зүтгэдэг хүн. Миний хань хоол унд сайхан хийдэг, хувцас хунараа сайхан угаадаг, хүүхэд багачуудаа байнга анхаардаг, хүн бүхэнд туслахыг эрмэлздэг хүн гэж аав минь ярьдаг байсан. 
“Адгийн эр авгайгаа магтддаг” гэдэг үгтэй би санал нийлдэггүй. Ханийнхаа тухай эрчүүд л магтахгүй юм бол өөр хэн тэднийг минь магтах билээ. Олон арван жил ээжтэй минь ханилсан аав минь ээжийг минь хэнээс ч илүү мэдэж байгаа. Жаргал зовлонгоо хуваалцаж бие биенээ түшин амьдарсан он жилүүд үүнийг гэрчилнэ. Надаас хойш ээжийгээ сайн асарч яваарай гэж захидаг байсан. Хүү нь ааваа санаж сэтгэлдээ гунигтай сууна.
Аавыгаа санах хүүгийн сэтгэлийг хөндсөнд уучлаарай. Гэхдээ аавынхаа захиасыг хэр биелүүлж явна? 
Амьсгал авах хөндүүр даасан өдрүүд
Амьдрал дээр зөндөө л байдаг
Аньсганд багтахаа байсан нулимс
Ангирын далавчинд дайгдаад холоо дэвчихсэн өдрүүд байдаг гэж нэгэн найрагчийн шүлэгт байдаг. Хүү нь аавыгаа санаж байна. Гэхдээ дэргэд минь миний ижий минь эрхээ эргүүлэн таныхаа араас сэтгэлдээ харуусан гуниглаж, түүнийгээ бидэндээ мэдэгдэхгүй гэсэн шиг чимээгүйхэн сууж байна. Хорвоо гэж. Ааваасаа хойш хүү нь ээжийгээ юугаар ч дутаагаагүй боловч таныхаа орон зайг яаж гүйцэж чадах билээ. Үс нь буурал ээжийгээ өрөвдөөд л суух юм даа. Аавынхаа захиасыг дагаж буурал ээжээ сайн асарч яваа.
Ертөнцөд чамаас амиа ч хайрлаагүй хоёрхон хүн байдаг
Ерөөл хэлж сүү өргөөд хайраа асгаж л суугаа
Юүлүүр шиг амьдралын зовлонгийн цоорхойг таглаж
Ердөө л чиний төлөө амьдардаг хоёр бурхнаа сана гэсэн шүлгийн мөрүүдийг нэгэн найрагч дуу алдан шүлэглэсэн байдаг. Хоёр бурхны дундаас хорвоог онож төрсөн би азтай хүн. Би гэж цээжээ дэлдээгүй, биднийхээ сүүдэрт чимээгүйхэн амьдарч ирсэн хоёрын хоёр эр хүн /аав бид хоёр/-ийг өдий зэрэгт хүргэсэн ээждээ баярлаж явдаг. Насаараа ханилсан аавын хэмжээнд хүрэхгүй ч хичээж явдаг юм. 
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магад тэрнээс хойш дандаа зовоосон /Ц.Хулан/ гэж нэг сайхан шүлэг байдаг.
Дандаа зовоосон үеэсээ уучлал хүсье хүү нь ээжээсээ. 


Үргэлжлэл бий...

Сэтгэгдлүүд
zochin (2018-08-13 )

Avilagach. Surguulid bagsh bhdaa l toriin gants nom shahaj dun davidag oodgui amitan bsan. Odoo sain hun bolchoogui l bol

Боод (2018-08-11 )

Энэ нөгөө аавынхаа хөшөө хийчихээд мөргөөд бсан эргүү мөн биз дээ ойлгомжтой иймэрхүү худлаа бэлэн зэлэн үгтэй нөхдүүд амьдрал дээр худлаа л хогийн гарууд бдаг шүү дээ

Би (2018-08-10 )

Нөгөө алдарт өмгөөлөгч Г.Батбаяр, энэ мэтийн хүмүүсийг мэдсэн даруйдаа цааш нь түгээж байгаасай, муу хүмүүс гэдгийг нь ингэж газар авч байгаал тэгээд парламент руу ороод байгаа шүү дээ хүмүүсээ

Zochin (2018-08-09 )

Uu ene hun tiim muu hun uu Uhaaralaa

Зочин (2018-08-04 )

Ийм ярилцлага өгөөгүй нь дээр байждээ. Чиний үгийг үнэмшихгүй, тэгээд ч хүү нь шийр алаг бол эх нь хээр алаг гэж л бодно шүүдээ.

uhaaral (2018-08-03 )

АН, Элбэгдоржийн татаасаар төрийн албанд орж ирж төрийн албыг бузарлагсдын нэг. Хүн чанараар хөлийн шавхай шиг амьтан

uhaaral (2018-08-03 )

АН, Элбэгдоржийн татаасаар төрийн албанд орж ирж төрийн албыг бузарлагсдын нэг. Хүн чанараар хөлийн шавхай шиг амьтан

Зочин (2018-08-02 )

Нэр алдар хөөсөн хүнийг яаж ч хэлмэгдүүлж мэдэх хүйтэн гар даа

Иргэн (2018-08-02 )

Цагдаагийн дадлагажигч байхаасаа л ашиг харж ажилладаг байсныг чинь мэднээ,эвгүй.эргүү тэнэг залуу битгий худлаа жүжиг тавиад бай

Иргэн (2018-08-01 )

Хүний ач тусыг лав огт мэддэггүй ахмадаа хүндэлдэггүй ашиг хонжоо хайсан эвгүй л хүн дээ , Яаж ингэж ярьж чхддаг бна аа

Иргэн (2018-08-01 )

Харин тиймээ ийм түрийний бөөснүүдийг толгойд биш бэлхүүс дунд хавьд ч гаргамааргүй байгаан. Өөрөө ичих нүүр булчирхайгүй болохоор цензурууд тэрнээс нь ичээд шүүлтүүрээ ажиллуулахгүй

Иргэн (2018-08-01 )

Сайн ээжийн хүү ийм далжигнасан нэр алдар өнгө мөнгөнд шунасан хулиган болчихсон нь харамсалтай.

Иргэн (2018-08-01 )

Сайн ээжийн хүү ийм далжигнасан нэр алдар өнгө мөнгөнд шунасан хулиган болчихсон нь харамсалтай.

Ariuntamir (2018-08-01 )

Eej aabaas uur erdene gj yu bhav. Shn yriltslaga boljee.

Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй