2017 оны 12 -р сарын 12 -ны өдөр. Одоо Улаабаатарт 03:53 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Саудын Араб авлигын эсрэг ажиллагаагаар $50 тэрбумын хөрөнгийг хураа

$50 тэрбумын хөрөнгийг хураасны дараа Саудын Арабын авлигын эсрэг ажиллагаа завсарлажээ

Уг ажиллагааг Саудын Арабын хаан ширээг залгамжлах ханхүү Мохаммед бин Салман санаачлан эхлүүлж, улс орныхоо эрх мэдэл, угсаа сурвалж бүхий олон хүнийг баривчлан шалгасан юм. Гэхдээ авлигаас төрөө цэвэрлэх ажиллагаа зогсоогүй, цаашид үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээлсэн байна.

Баривчлагдсан хүмүүсийн зарим нь сайн дураараа засгийн газартайгаа тохиролцож, их хэмжээний мөнгө шилжүүлсний дараа хэргээс чөлөөлөгдсөн юм. Тухайлбал нэгэн үе хаан ширээг залгамжлах хүмүүсийн тоонд нэр нь багтаж байсан ханхүү Митеб бин Абдуллах $1 тэрбумыг төлсний дараа суллагдсан тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.

Энэ мэтээр буцааж хураах хөрөнгийн хэмжээг $50-$100 тэрбум болно гэж тус улсын сангийн яам мэдээлж, үүнийг иргэдийг орон сууцжуулах гэх мэт төсөлд зарцуулна гэдгээ зарласан юм.

Газрын тосноос хэт хараат Саудын Араб улс сүүлийн жилүүдэд эдийн засгаа төрөлжүүлэх бодлого барих болсон. Авлигаас ангижрах зорилт нь үүний нэг хэсэг юм. Бас тус улс төрийн өмчит компаниудаа хувьчилснаар $300 тэрбумыг босгох зорилт тавиад байгаа. Ингэж олсон хөрөнгөө газрын тосноос бусад эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэхэд зарцуулах ажээ.

 

Эх сурвалж: Reuters, ikon.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй