2017 оны 12 -р сарын 12 -ны өдөр. Одоо Улаабаатарт 03:53 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

УДШ “Эх орон” намын даргыг баталгаажуулж, МАХН-ын хүсэлтээс татгалзжээ

Улсын дээд шүүх өчигдөр улс төрийн хоёр намаас ирсэн хүсэлтүүдийг хэлэлцжээ. Тухайлбал, “Эх орон” намаас ирүүлсэн тус намын даргыг шинэчлэн бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн байна. Эх орон намын Бага чуулганы хурлын 2017 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Б.Эрдэнэбатыг намын даргаар сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Өмнө нь 2016 оны тавдугаар сарын 16-ны өдөр “Эх орон” намын Бага чуулганаас намын дарга Б.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Цэрэнбалжирыг намын даргаар сонгосон юм байна. УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат ийнхүү жил хагасын дараа намын даргынхаа албан тушаалд эргэн очиж байгаа ажээ.  

Харин МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх хэлэлцээд тус намын дүрэмд өөрчлөлт оруулахдаа Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

 

 Эх сурвалж: eagle.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй