2017 оны 12 -р сарын 12 -ны өдөр. Одоо Улаабаатарт 03:53 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Хор уусан генералын сүүлчийн хүсэлт тодорхой болов

 

Босни- Герцеговина дахь Батлан хамгаалахын Хорватын  зөвлөлийн удирдагч асан, Олон улсын шүүхийн  хуралдаан дээр хор уусан генерал Слободан Праляк уг үйлдлийг эртнээс төлөвлөсөн байжээ. Энэ тухай Vecernji list сонинд арванхоёрдугаар сарын 1-нд нийтлэгдсэн түүний сүүлчийн захидалд нь өгүүлсэн байв.Хоёр жилийн өмнө бичсэн түүний захидлыг  Пралякийн хамаатан садан талигаачийн эхнэр Катюша Бабич, хүүхдүүд нь болох Никола, Наташа нар нийтлүүлжээ. Генерал хамаатан саднуудаасаа түүний үхлийн дараа захидлыг нээхийг урьдчилан гуйсан байжээ.

Сонинд өгүүлснээр, генерал “Надад оршуулга ч  авс ч хэрэггүй миний чандрыг Мирогой дээгүүр цацаарай” гэж гэрээслэсэн байв. Мирогой нь Загреб хот дахь гарамгай зүтгэлтнүүдийн  оршуулгын дурсгалын газар ажээ. Пралякийн гэрээслэл нь Ахмадуудын ажил хариуцсан сайд Томо Медведын толгойлсон төлөөлөгчдийн хувьд гэнэтийн хэрэг боллоо. Хорватын анхны Ерөнхийлөгч Франьо Тужманы хүү, депутат Мирослав, Гадаад хэргийн сайдын орлогч Здравка Бишич нар уг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орон генералын ар гэрийнхэнтэй түүнийг хэрхэн нутаглуулах талаар  ярилцахаар  ирсэн гэж эх сурвалжууд мэдээлэв. Vecernji list сонины олсон мэдээллээр Пралякыг оршуулах ёслолыг Хорватын генералуудын холбоонд гардуулах аж. Засгийн газар үүнийг хийсэн бол Хуучин Югославын асуудлаар байгуулагдсан Олон улсын  шүүхээр шүүгдсэн хүнийг  сүүлийн замд нь үдсэн гэсэн хочтойгоор олон улсад олж авсан хуучин даруу имижээ алдахаар байсан юм.

Хуучин Югославын иргэний дайны үеэр цэргийн гэмт хэрэг үйлдсэн гээд Олон улсын шүүх генералыг 20 жилийн хорих ялаар 2013 онд шийтгэсэн юм. Арваннэгдүгээр сарын 29-нд Олон улсын шүүхийн шийдвэрийг давж заалдсан генералын хэргийг шүүхийн давж заалдах танхим хүлээн авалгүй хэвээр үлдээсэн учраас шүүхийн танхимд  Слободан Праляк  эсэргүүцэн хор уугаад удалгүй Гаагийн нэгэн эмнэлэгт нас барсан юм. Ниперландын прокурорын газрын мэдээгээр генералыг хөнөөсөн хор нь цианид калия гэж Reuters мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: eagle.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй