2017 оны 12 -р сарын 12 -ны өдөр. Одоо Улаабаатарт 03:53 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Д.Бямбадорж: Эмэгтэйчүүд жирэмсэн хил давчихаад хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй орж ирж байна

Өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг сонсов.

huk

Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар танилцуулахдаа, “Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага, Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн асуудал; Цэргийн алба хаагч, ажилтны хөдөлмөрлөх эрхийн асуудал; Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт; Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал гэсэн таван асуудлыг илтгэлд авч үзсэн” гэлээ. Мөн “Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага” хэсэгт хүүхдийн эрх, хамгааллын талаар хүүхэд, эцэг эх, олон нийтийн мэдлэг, хандлагын төлөв байдал, түүнээс үүдэн гарч буй хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрүүд,  хүүхдийн эрхийн зөрчил гарч буй орчин зэрэг хүүхэд хамгааллын тулгамдаж буй зарим асуудлыг судалгаа, дүн шинжилгээний үр дүн, баримтад тулгуурлан авч үзсэн талаар тайлбарлалаа.

Өсвөр насныхны бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл хүргэхдээ "Өнгөрсөн онд  2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Үүнээс 295 нь эмэгтэй, 3 нь эрэгтэй. Энэ бол зөвхөн цагдаад шалгагдсан хэрэг. Үүнээс 47 хувь нь хэрэгсэхгүй болгосон. Дөрвөн настай хүүхэд хүчиндсэн хэрэг шалгагдаж байна. Нэг ой 5 сартай настай хүүхдийг хүчиндсэн хэрэг шүүхийн шатанд явж байна. Үүний 18 нь төрсөн эцэг байна. 49 хойд эцэг буюу байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Хүчирхийлэгч нь голдуу төрөл садан байна. Энэ оны байдлаар 12-17 насны 1613 эх төржээ. Мөн 20 хүртэл насны 1668 эх үр хүндүүлсэн байна. Энэ бол улсын эмнэлгийн тоо мэдээлэл. Хувийн эмнэлгийн талаар мэдээлэл байхгүй. Түүнчлэн охид эмэгтэйчүүд жирэмсэн хил давчихаад эргэж орж ирэхдээ хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй байна. Энэ нь хүүхдээ худалдаалж байгаа гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Иймээс хилээр нэвтэрч буй эмэгтэйчүүдийг жирэмсэн эсэхийг нь магадалж байх хэрэгтэй байна. Эргээд хилээр нэвтрэхэд нь хүүхэд нь яав гэдэгт хяналт тавьж, энэ асуудлыг хуульчилж өгмөөр байна. 

Сургуулийн нөхцөлд охидыг дарамталдаг. Үүнээс үзэхэд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахад хүрлээ. Бага насны хүүхэд төрснөөс болоод амьдралд янз бүрийн асуудал гарч байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд нийгмийн амьдралаас ангид байна. Зарим сургууль дээр охидын үзлэг хийж, багш нарт мэдээлэл өгснөөс хүүхэд хохирч байна. Охид амиа хорлож байна. Өсвөр насны охидын асуудал зөвхөн тухайн охидынх  бус нийгмийн асуудал болж байна" хэмээн хэлж байв.

 

Эх сурвалж: Т.БАТСҮРЭН, news.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй