2017 оны 12 -р сарын 12 -ны өдөр. Одоо Улаабаатарт 03:52 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ НЬ ЗӨВ ҮҮ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх асуудлыг судлуулахаар ажлын хэсэг байгуулсан нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байна.

Монгол Улс цаазаас татгалзаад таван жил болж буй. УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протколд нэгдэн орох тухай хуулийг соёрхон баталснаар цаазаар авах ялаас татгалзсан юм. 

“VS” булангийн энэ долоо хоногийн дугаарт Цаазын ялыг сэргээх нь зөв үү? сэдвийг хөндөж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын байр суурийг онцоллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.БААСАНХҮҮ

 

Д.ЦОГТБААТАР

 

Ц.ОЮУНГЭРЭЛ

Хуулийг хүнд зориулж баталдаг. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хоморголон устгах аюултай үйлдлүүд хүний ухамсар ёс зүйд нийцэх ажил биш. 

Цаазаар авах ялыг яагаад эсэргүүцдэг вэ гэхээр гурван үндсэн шалтгаан байдаг. Нэг дэх нь, хүн хүнээ хороож байгаа юм гэж үздэг. Хоёрт, хэлмэгдүүлчих вий. Гуравт, орчин цагт цаазаар авахаас өөр янз бүрийн арга байж болно гэдэг. Гэтэл Монголд өнөөдөр амьтнаас ч дор авирлаж байгаа хүн олон боллоо. Үр хүүхдээ бузарладаг ямар амьтан байна, байхгүй. АНУ хүний эрхийг нэгдүгээрт тавьдаг орон. Гэсэн ч цаазын ялтай. Цаазаар авах ялыг нэн тэргүүнд гүйцэтгэдэггүй, 5, 10 жилээр ялыг нь хойшлуулдаг. Зан суртахуун нь засарвал цаазаар авах ялыг бүх насаар нь хорих болгож, сольдог. Эмзэглүүлмээр аймаар хэрэг болж байна, ийм байхад хүний эрх гэж ярихаа болих хэрэгтэй. Цаазаар авах ял огт байхгүй байна гэдэг утгагүй. Татвар төлөгчдийн мөнгөөр тийм хүмүүсийг тэжээгээд байх нь зөв юм уу. Тийм учраас би цаазын ялыг сэргээх ёстой, гүйцэтгэлийг нь хойшлуулах ёстой гэж үзэж байгаа. Цаазын ялыг солих нөхцөлүүдийг зааж өгөх ёстой. Цаазын ялыг халчихсан гэсэн маягтай явах юм бол өнөөдөр чамайг алахад хуульгүй гэдэг дүрмээр л ажиллана.

Эх сурвалж: News.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хуулийн маш нарийн асуудал. Цаазаар авах ялыг сэргээх гэж халаагүй. Нэгэнт халсан бол энийг арав дахин бодож байж шийдлийг гаргах ёстой. 

Гэмт хэргийн нөхцөл байдал, цаазын ял гэмт хэргийг бууруулахад бодитой ямар нөлөө үзүүлэх вэ гэх мэт тооцоо хийж байж, энэ шийдвэрийг гаргах ёстой. Миний бодол чухал биш. Ямар ч хувь хүний бодол чухал биш. Баримт судалгаа л чухал. 

Цаазын ялыг сэргээхгүйгээр гэмт хэрэг буурахааргүй байна гэвэл асуудал өөрөөр тавигдах ёстой. Асуудлаа шийдэх талдаа л шийдвэрээ гаргана. Хэрэв цаазын ялыг сэргээлээ ч гэмт хэргийг бууруулахад нөлөөлөхөөргүй байгаа бол саяхан халчихаад буцаагаад сэргээх гэж яаравчлан шийдэх асуудал биш. Ийм асуудлыг хэн нэгний бодол санаагаар шийдэх ёсгүй. Судал, дүгнэ, үр дүн гаргах шийдвэрийг л гарах ёстой.

Олон улсад бол цаазын ялд баримтлах зарчим янз бүр. Хөгжил нь дээшлэх тусмаа цаазын ялаас ихэнх орнууд татгалздаг. Зарим улс орнууд өндөр хөгжилтэй ч гэсэн цаазын ялтай яваад байдаг. Бодит нөхцөл байдал, өгөгдөхүүнүүдээ харж шийдэх асуудал. Олон улсад нэгдсэн жишиг байхгүй.

Ерөнхий хандлага бол хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулж байгаа бол хүмүүнлэг талдаа сэтгэлгээ явах ёстой. Цаанаас гарч байгаа судалгаа бидний хүсэл эрмэлзлийг давахуйц байгаа бол төр хатуу шийдвэрээ гаргахаас аргагүй. 

Эх сурвалж: News.mn

 

 

 

Дэлхийн нийтийн хандлагаас харахад дэлхийн 190 орчим улсаас 105 нь цаазын ялгүй гэдгээ албан ёсоор зарласан байдаг. Гэмт хэрэг хийсэн тухайн этгээд ял шийтгэлээ мэдээж хүртэх ёстой. Гэхдээ цаазын ялын нэг дутагдал нь гэмгүй хүнийг цаазлах тохиолдол гардаг. Хэрэв дараа нь хэрэг хийгээгүй нь тогтоогдлоо гэхэд цагаатгах ямар ч боломжгүй. 

Жигшүүрт гэмт хэргүүдийн статистикт тоо баримтыг үзэхэд цаазын ялтай оронд жигшүүрт гэмт хэрэг илүү гарсан байдаг. Эндээс харахад, цаазын ялтай болсноор жигшүүрт гэмт хэрэг буурна гэж хэлэх баталгаагүй байгаа. Хамгийн гол нь цаазын ялтай боллоо гэхэд хүн хэлмэгдүүлэхгүй байж чадах уу, шударга шүүж чадах уу гэдэг нь чухал асуудал. 

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Г.ХОРОЛ, news.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй