2017 оны 12 -р сарын 12 -ны өдөр. Одоо Улаабаатарт 03:53 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

АТГ-аас яамдад хийсэн шалгалтын дүн гарлаа

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АТГ-аас ажлын хэсэг гарч, яамдад шалгалт хийж, хариуг АТГ болон тухайн яамны төлөөллүүд хамтран хэлэлцэж байна. Одоогийн байдлаар БХЯ, ХНХЯ, ЗТХЯ, ЭХЯ-дад хийсэн шалгалтын хариуг хэлэлцээд байгаа бөгөөд 2017 оны 1,2-р улиралд АТГ-аас төрийн байгууллага, яамд агентлагуудад хийсэн ажлын хэсгийн шалгалтаар зарим зөрчил илэрчээ.

Related image

Шалгалтын дүнд Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134-р тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшинг үнэлэх, дүгнэх журмыг” зөрчжээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил

Зам тээвэр хөгжлийн яам:

2013-2015 онд Давхардсан тоогоор 30 хүн шүүхийн шийдвэрийн дагуу эргэн томилогдсон нөхөн олговорт улсын төсвөөс 326,002,899 төгрөг олгосон гэх,

Яам болон агентлагийн 2016, 2016 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн олговорт 136 сая  төгрөг зарцуулсан байна. 

 Иргэний нисэхийн ерөнхий газар 

2014 оноос 2017 оны 3-р сарын хооронд нийт 14 иргэнийг сонгон шалгаруулалтаар авсан, бусад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нийт 469 албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлаагүйгээр шууд томилсон. 

ЗТХЯ: 

Ажилтан, албан хаагчдын үр дүнгийн гэрээний урамшуулалд 2015 онд 222,307,235 төгрөг

2016 онд 2860530,479 төгрөг буюу нийт 508,837,714 төгрөг олгосон.


Батлан хамгаалах яам:

ЗХЖШ-ын харьяа ангийн захирагч, санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус ангид ажиллаж байгаад гадаадад суралцахаар явсан, өөр анги руу шилжин томилогдсон, тэтгэвэрт гарсан гэх мэт шалтгаанаар тус ангид ажилладаггүй 295 иргэний /давхардсан тоогоор/ нэр дээр 2016 онд нийт 177,000,000 төгрөгийн цалин бодож олгосон байна. 

Зэвсэгт хүчний хөгжлийн сан

2015 онд 44,774,595,835 төгрөг 

2016 онд 39,252,521,198 төгрөг 

2017 онд 31,358,998,808 төгрөг 

АТГ-аас зэвсэгт хүчний хөгжлийн сан, батлан хамгаалах аж үйлдвэрийн төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2 том ажлын хэсэг оруулж нарийвчлан шалгахаар болжээ.

 

Эх сурвалж: eagle.mn

 

 

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй