2019 оны 09 -р сарын 22 -ны өдөр. Одоо Улаабаатарт 21:07 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

"ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ” шүүхэд нэвтэрлээ.

"ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ” өнөөдрөөс /2017.04.03/ эхлэн шүүхэд нэвтэрлээ.

"Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” нь эрүүгийн хэргийн шүүхэд хавтаст хэрэг ирэхэд хэргийг санамсаргүй тохиолдлоор хуваарилах, прокурорын байгууллагаас хэргийн мэдээлэл татах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний мэдээлэл татах, холбогдох мэдээллийг бүртгэх, нэгтгэх, тусгаарлах, шүүхэд шилжүүлэх, талуудад мэдэгдэх, хуралдаан хийж шийдвэр гаргах, давж заалдах, хяналтын шатны шүүхэд шилжүүлэн эцэслэн шийдэгдэх хүртэлх бүх ажиллагааг нэгдсэн системээр бүртгэнэ.
Мөн таслан сэргийлэх арга хэмжээ болон захиргааны зөрчлийн санал бүртгэн шийдвэрлэх нэгдсэн статистик тайлан гаргах боломжтой боллоо.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй