2019 оны 07 -р сарын 23 -ны өдөр. Одоо Улаабаатарт 05:24 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

БНСУ-д амьдарч, зорчиж байгаа иргэдийн анхааралд

БНСУ-д оршин суудаг гадаадын иргэд энэхүү тогтолцооны талаар мэдээлэлгүйгээс гэмт хэргийн хохирогч болсон ч хууль бусаар амьдарч байгаа гэдгээсээ эмээн хууль хяналтын байгууллагын тусламжийг авч чадахгүй өнгөрдөг явдал нэлээд байдаг байна.

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС ХАДГАЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ

шүүгдэгч М-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй дэглэмд биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИНДСЭН ГЭМТ ХЭРЭГТНИЙГ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭЛЭЭ

  М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Ховор ан амьтаны түүхий эд тээвэрлэж яваад 2 жилийн хорих ял авчээ

Анхан шатны шүүх иргэн Э, Б нарыг “2017 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын 2 кг 955 грамм цусан эвэр, 440 грамм сүүл, 395 грамм чив, 117 кг 145 грамм ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг хадгалсан, уг амьтны гаралтай түүхий эдийн зүйлболон ховор ургамлыг 2017 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн 1 дүгээр зам дээрээс Улаанбаатар-Бээжин чиглэлийн олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос тавьсан саналын дагуу тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ҮХЦ-дд өргөн барив

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргана. Мөн Үндсэн хуулийн цэц УИХ-д саналаа өгнө гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу төсөл, төслийн  үзэл баримтлал, танилцуулгыг ийнхүү өргөн барьжээ.

“Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх”сэдэвт олон улсын бага хурал боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын Зөвлөлийн Венецийн комиссоос хамтран зохион байгуулж буй “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр эхэллээ. Тус хуралд Европын Зөвлөлийн Венецийн комисс болон Болгар, Итали, Латви, ОХУ, Польш, БНСУ, Тайланд зэрэг нийт арав гаруй улсын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчид оролцож байна.

Төрийн албаны маргаан хэр их байдаг вэ?

Монгол Улсад сүүлийн 3 жилд захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн төрийн албаны маргааны судалгаа

ИНДОНЕЗ УЛС УРЛАГ, ДУУ, БҮТЭЭЛЧ БАЙДЛААРАА АВЛИГАТАЙ ТЭМЦЭНЭ

Ердөө 2 долоо хоногийн өмнө Индонез улсад 190 гаруй сая хүнийг хамарсан хамгийн өргөн хүрээтэй үндэсний хэмжээний сонгууль болсон бол, энэ үеэр сонгогчдын сэтгэлийг зoвooж байсан гол зүйл нь авлигын асуудал байлаа. Индонезийн түүхэнд харгис, хэрцгийгээр тэмдэглэгдэн үлдсэн цэргийн дарангуйллаас хойш яг 21 жилийн дараа тус улсын иргэд улсынхаа ардчилсан тогтолцоог “шалгаж”, ерөнхийлөгчийн, парламентийн, бүс нутгийн, нутгийн гээд дэлхий дээр өрнөж байсан хамгийн цогц сонгуулиудын нэгийг зохион байгуулсан нь энэ билээ.

“Хэргийн хөдөлгөөний мэдээллийн нэгдсэн сан” вэбсайт нээгдлээ

Энэхүү сайтаас сүүлийн гурван жилд тус шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргүүдийг маргааны төрөл болон шийдвэрийн хууль зүйн үндэслэлээр нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг бүрэн эхээр нь хайлтын өргөн сонголттойгоор хайх, шүүхийн захиргааны ажилчдад зориулсан хэргийн хөдөлгөөний стандарт болон бусад чиглэлээр видео сургалт, тайлан, судалгаа зэрэг мэдээ мэдээллийг нэг дороос түргэн шуурхай, цогц байдлаар авч болдгоороо онцлог юм.  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагааны товыг тогтоолоо

Шүүхийн захиргааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна: 16.1.1.Монгол Улсын иргэн байх;  16.1.2.хууль зүйн дээд боловсролтой;  16.1.3.мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;  16.1.4.ял шийтгүүлж байгаагүй;  16.1.5.шударга зан чанар, өндөр ёс зүйтэй;  16.1.6.шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг аливаа нөлөөнд үл автан бодитой үнэлэх чадавхтай байх.

Олон ажилтан нь амиа хорлосон компанийн захирлын шүүх хурал эхэлжээ

Түүнийг ажиллаж байх хугацаанд компанийнх нь 19 ажилтан амиа хорлож, 12 ажилтан амиа хорлохыг завдаж байсан юм. Гүйцэтгэх захирал асан Дидьер Ломбард болон түүний удирдлагын багт ажиллаж байсан бусад зургаан хүнийг ажилтнуудын цаг бусын үхэлд буруутгаж байгаа юм. Тухайн үед France Telecom цомхотгол явуулахдаа олон мянган ажилтны эсэргүүцлээс болгоомжилж, өөр “сэтгэл зүйн хүчирхийллийн” арга хэрэглэн ажлаас нь чөлөөлж байжээ.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлжээ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон зарим үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Энэхүү хяналт шалгалтаар улсын бүртгэлийн болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн доорх нэр бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд зарим улсын бүртгэлийг хүчингүй болгох арга хэмжээ авна.

Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй