Хүндэтгэн үзэх шалтгаан гэж юу вэ?

Хууль зүйн зөвлөгөө

Оруулсан: 2017-06-23

“хүндэтгэн үзэх шалтгаан” гэж Татварын ерөнхий хуульд зааснаар

-өвчтэй;

-эмчилгээ хийлгэж байгаа;

-өвчтөн асарсан;

-томилолтоор гадаад, дотоодод ажилласан;

-сургалтад хамрагдсан;

-нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан;

-нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;

-галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг тус тус заасан. 

Мөн Улсын дээд шүүхийн “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” зөвлөмжийн 2.1-т хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг “...хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй, эсхүл хүндрэлтэй байгаа, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй” гэж тайлбарласан бол Улсын дээд шүүхийн  2006 оны 07-р сарын 03-ны 33-р тогтоол буюу “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 28 дахь хэсэгт “...гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ” хэмээн тайлбарласан байдаг. 

 

 

 

Буцах
Notice: Undefined variable: news_id in C:\xampp\htdocs\umguulul\advices.php on line 112
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй