Зохиогчийн эрх гэж юу вэ, зохиогчийн эрхийн гэрчилгээ авахад ямар материал бүрдүүлэх вэ?

Хууль зүйн зөвлөгөө

Оруулсан: 2017-05-17

Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрх гэж юу вэ?

    Зохиогчийн эрх гэж ерөнхийд нь “бүтээл” хэмээн нэрлэх утга зохиол, уран сайхны бүтээлийн нь хувьд зохиолч, зураач, бусад уран бүтээлчдэд олгож, хэрэгжүүлдэг эрхтэй холбоотой хуулиудын цогцыг хэлнэ. Зохиогчийн эрхтэй нягт холбоотой эрхийн хамгаалалтын салбарыг “хамаарах эрх” гэдэг ба энэ нь зохиогчийн эрхтэй ижил төстэй эрхийг олгодог бөгөөд зарим үед харьцангуй хязгаарлагдмал, богино хугацааных гэж байдаг.

Холбогдох эрхийг дараахь этгээдэд, тухайлбал:

- уран бүтээлч (жүжигчид, хөгжимчид) - тоглолтондоо;

- дуу авианы бичлэг үйлдвэрлэгчид (хуурцгийн бичлэг болон компакт диск) - бичлэгтээ;

- нэвтрүүлэг явуулдаг радио, телевизийн байгууллага хөтөлбөртөө тус тус эдэлнэ.

     Зохиогчийн эрхэд дараахь бүтээлүүд хамаарах боловч зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд: роман тууж, шүлэг яруу найраг, ший жүжиг, үүсмэл бүтээл, сонин, компьютерийн программ, мэдээллийн сан, кино, хөгжмийн зохиол, бүжиг, зураг, уран зураг, гэрэл зураг, уран баримал, барилга архитектур, реклам сурталчилгаа, газрын зураг, техникийн холбогдолтой зураг зэрэг багтана.

Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрх гэж юу вэ?

       Зохиогч, түүний өв болон эрх залгамжлагч (ерөнхийд нь эрх эзэмшигч гэнэ) зохиогчийн эрхийн хуулийн дагуу зохиогчийн эрхээр хамгаалсан бүтээлийн тодорхой эрхийг эдэлнэ.

       Тэд бүтээлээ ашиглах, хоорондоо зөвшилцсөн нөхцлөөр бусдад ашиглуулахыг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.

        Бүтээлийн эрх эзэмшигч нь: бүх хэлбэрээр олшруулах (үүнд хэвлэх болон дуу бичлэг хийх орно), нийтийн хүртээл болгох, танилцуулах; нэвтрүүлэх өөр хэлэнд орчуулж, хөрвүүлэх роман, туужийг кино зохиол болгох гэх мэтээр өөрчлөн хувиргахыг хориглох эсвэл зөвшөөрөх эрхтэй. Буулгаж авах (бичлэг хийх), дахин үйлдвэрлэхтэй холбогдох эрхийн дагуу бусад эрхтэй төстэй эрх олгогдоно.

        Зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хүрээнд хамгаалагдсан төрөл бүрийн бүтээлийг их хэмжээгээр тараах, нийтлэхийн тулд ихээхэн хөрөнгө оруулалт шаардагддаг (жишээ нь: хэвлэл, дуу авиа бичлэг, кино) учраас зохиогчид ихэвчлэн өөрсдийн бүтээлийг сайжруулан зах зээлд нийлүүлэх чадвартай, хариуд нь төлбөр, зохиогчийн шагнал хэлбэрээр урамшил (бүтээлээс олох орлогын тодорхой хувь дээр үндэслэсэн) хуваарилан өгөх чадвартай компаниудад эрхээ шилжүүлдэг практик бий.

      Зохиогчийн эд хөрөнгийн эрх нь ДОӨБ-ын холбогдох гэрээ, конвенцид заагдсанаар бүтээл туурвин гаргаснаас эхлээд нас барснаас хойш 50 жилээс доошгүй хугацаатай үргэлжилдэг байна. Үндэсний тухайн хууль эрх зүйн заалтаар эрхийн хамгаалалтын хугацаа илүү урт ч байж болдог. Харин хамаарах эрхийн хугацаа харьцангуй богино, голдуу тоглолт явуулсан, бичлэг хийгдсэн,нэвтрүүлснээс хойш 50 жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

     Зохиолчдын болон уран бүтээлчдийн эрхэд мөн эд хөрөнгийн бус амины эрх багтах бөгөөд энэ нь зохиогч нэрээ дурдуулах, бүтээлд зохиогчийн нэр хүндэд хохирол учруулахаар өөрчлөлт хийхийг хориглох байдаг байна. Зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн дагуу эрх эзэмшигчийн шаардсанаар иргэний хэрэг үүсгэх, захиргааны арга хэмжээ авах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэг олон хуульд заагдсан олон хэлбэрээр шийтгэл оноож болдог.

     Энд юуны өмнө шүүхээр хориг тавих, эрх зөрчсөн зөрчлийг устгах, тогтоол гаргах, байцаалтаар журамлах зэрэг аргууд хэрэглэгдэнэ.

copyright зурган илэрцүүд

Зохиогчийн эрхийн гэрчилгээ авахад ямар материалууд бүрдүүлэх вэ? 

1.Өргөдөл

Өргөдлийн маягтыг компьютерээр бөглөх ба та өөрт хамааралтай мэдээллийг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхөөс гадна өөрт хамааралгүй мэдээллийг устгаж болохгүй. www.ipom.mn сайтаас зохиогчийн эрхийн өргөдлийн маягтыг татаж авна. ЖИЧ: ЭХ БҮТЭЭЛЭЭС БУСАД МАТЕРИАЛАА АВЧ ИРЭХДЭЭ ҮДЭХГҮЙ АВЧ ИРЭХИЙГ АНХААРНА УУ !!!

2.Бүтээлийн Танилцуулга

Бүтээлийн агуулга, бүтэц, хэлбэр, хэмжээ, зорилго, ач холбогдол, онцлог тал зэргийг тусгасан товч танилцуулга бичнэ

3.Эх бүтээл

2 хувь бүтээлийг ОӨГ фонддоо авч хадгална (бичмэл бүтээлийн хувьд эх бүтээлийг хэвлэмэл байдлаар авна)

4.Иргэний үнэмлэх / Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар

Зохиогч болон эрх эзэмшигч өөрийн нэр дээр гэрчилгээ авах тохиолдолд иргэний үнэмлэхний хуулбар,
Хуулийн этгээдийн нэр дээр гэрчилгээ авах бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана

5.Гэрээ/Тодорхойлолт

Гэрчилгээ авах гэж буй бүтээлийг гэрээний дагуу туурвисан, албан үүргийн дагуу туурвисан, захиалгаар бүтээсэн мөн бүтээлийг хөндлөнгөөс санхүүжүүлсэн тохиолдолд зохиогчийн эрхийн гэрчилгээ олгох асуудлыг холбогдох гэрээ, тодорхойлолт, бусад баримтыг үндэслэн шийдвэрлэнэ. Хэрэв зохиогч нь бие дааж бүтээлээ туурвисан бол уг бүтээлийн зохиогчийг мөн эсэхийг хөндлөнгийн нотлох баримт, тодорхойлолтыг үндэслэн олгоно.

6.Үйлчилгээний хураамж төлсөн баримт

1.  Ажил үйлчилгээний хураамжийг Голомт банкан дахь ОӨУБЕГ /РД:5296722/ ОӨУБЕГ /РД:5296722/ 1410004702 тоот дансанд төлнө. Бичмэл бүтээл-20000 төгрөг, Ном- 25000 төгрөг, CD-30000 төгрөг, програм хангамж-  30000 төгрөг, Дүрслэх урлагийн бүтээл-30000, Дуу хөгжмийн бүтээл/CD/-30000Дууны ая, үг-25000 тус тус тушаана.
2. Гэрчилгээний тэмдэгтийн хураамжийг ОӨУБЕГ /РД:5296722/ Голомт банк, 1410004701 тоот дансанд тус тус тушаан баримтыг бүрдүүлсэн материалын хамт хавсарган авчирна. 2500 төгрөг

3.  (Ажил үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж нь бүтээл тус бүр дээр төлөгддөг болохыг анхаарна уу!)

7.Холбоо барих
Зохиогчийн эрхийн хэлтсийн  үйл ажиллагаа, хууль тогтоомж болон бусад мэдээллийг Оюуны өмчийн газрын 
 www.ipom.mn хаягаар орж үзэх буюу 327267 дугаарын утсаар холбоо барьж лавлах хэрэгтэй. 

 

Буцах
Notice: Undefined variable: news_id in C:\xampp\htdocs\umguulul\advices.php on line 112
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй