Өндөр насны тэтгэврийг ямар аргачлалаар боддог вэ?

Хууль зүйн зөвлөгөө

Оруулсан: 2018-02-01

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ирэх сарын 1-нээс эхлэн тэтгэврийг 27000 төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр 393 мянган иргэний тэтгэвэр нэмэгдэнэ.

Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. 

Тэгвэл та бүхэнд өндөр насны тэтгэврийг тогтоохдоо ямар аргачлал хэрэглэдгийг танилцуулъя. Тэтгэврийн даатгалын сангаас

  • Өндөр насны,
  • Тахир дутуугийн,
  • Тэжээгчээ алдсаны гэсэн 3 төрлийн тэтгэвэр олгодог.

Үүнээс өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар бодож тогтооно. Хэрэв тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн тохиолдолд илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Жишээлбэл, Даатгуулагч “Э” эрэгтэй, 60 настай, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 32 жил төлсөн. Сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого нь 60 000 төгрөг бол түүний өндөр насны тэтгэвэр дараахь аргаар бодогдоно.

1/ 20 жил шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр нь 60 000*45%=27 000 төгрөг

2/ 20 жилээс илүү ажилласан 12 жил /32-20/-д ногдох тэтгэвэр нь 60 000*12 жил*1,5%=10 800 төгрөг

3/ Даатгуулагчийн сард авах өндөр насны тэтгэвэр нь 27000+10800=37800 төгрөг болно. Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-20 жил төлсөн, 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч болно.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Буцах
Notice: Undefined variable: news_id in C:\xampp\htdocs\umguulul\advices.php on line 112
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй