"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" ЭМХЭТГЭЛИЙН 2017 ОНЫ ОТГОН ДУГААР

Хууль зүйн судалгаа, шинжилгээ, өгүүлэл

Оруулсан: 2018-01-16

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч Танаа мэдээлэл, арга зүйн "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2017 оны отгон дугаарыг толилуулж байна. "ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" ЭМХЭТГЭЛИЙН 2017 ОНЫ ОТГОН ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Энэ удаагийн дугаарт Эрүүгийн хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ, Гэм хорыг арилгах үүргийн тусгай төрөл:Эрх зүйн чадамжгүй болон зарим чадамжтай этгээдийн гэм хорын хариуцлага, Аж ахуй нэгж байгууллагад тогтоогдон үйлчлэх хэм хэмжээ (дотоод хэм хэмжээ) түүнийг хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ шүүх хэрэглэж буй практик, Шүүгчид нөлөөлөх хэлбэр, нөлөөллийн мэдүүлэг, Харьцуулсан гэр бүлийн эрх зүйн асуудал зэрэг сонирхолтой өгүүлэл болон сэтгүүлийн тогтмол булан- Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ болон Шүүгчийн индэр, Шүүгч таны мэдлэгийн санд зэрэг уламжлалт мэдээ, мэдээлэл багтсан болно.

Бүх шатны шүүхийн шүүгчдэд эмхэтгэлийн дугаарыг тамгын газраар дамжуулан тараах бөгөөд тамгын газрууд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс эмхэтгэлээ ирж авна уу. Эмхэтгэлийг үнэ төлбөргүйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн цахим хуудаст зочилж татаж авах боломжтой.

Татах холбоос:"https://docs.google.com/…/1-yLyOag6w47xtvjYKLoWpNIS…/preview"

 

Эх сурвалж: ШЕЗ

Буцах
Notice: Undefined variable: news_id in C:\xampp\htdocs\umguulul\advices.php on line 112
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй