Хууль зүйн зөвлөгөө

Хүндэтгэн үзэх шалтгаан гэж юу вэ?

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг хууль болон Улсын дээд шүүхийн тайлбарт юу

ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

Зохиогчийн эрх гэж юу вэ, зохиогчийн эрхийн гэрчилгээ авахад ямар материал бүрдүүлэх вэ?

Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрх гэж юу вэ?     Зохиогчийн эрх гэж ерөнхийд нь “бүтээл” хэмээн нэрлэх утга зохиол, уран сайхны бүтээлийн нь хувьд зохиолч, зураач, бусад уран бүтээлчдэд олгож, хэрэгжүүлдэг эрхтэй холбоотой хуулиудын цогцыг хэлнэ. Зохиогчийн эрхтэй нягт холбоотой эрхийн хамгаалалтын салбарыг “хамаарах эрх” гэдэг ба энэ нь зохиогчийн эрхтэй ижил төстэй эрхийг олгодог бөгөөд зарим үед харьцангуй хязгаарлагдмал, богино хугацааных гэж байдаг. Холбогдох эрхийг дараахь этгээдэд, тухайлбал: - уран бүтээлч (жүжигчид, хөгжимчид) - тоглолтондоо; - дуу авианы бичлэг үйлдвэрлэгчид (хуурцгийн бичлэг болон компакт диск) - бичлэгтээ; - нэвтрүүлэг явуулдаг радио, телевизийн байгууллага хөтөлбөртөө тус тус эдэлнэ.      Зохиогчийн эрхэд дараахь бүтээлүүд хамаарах боловч зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд: роман тууж, шүлэг яруу найраг, ший жүжиг, үүсмэл бүтээл, сонин, компьютерийн программ, мэдээллийн сан, кино, хөгжмийн зохиол, бүжиг, зураг, уран зураг, гэрэл зураг, уран баримал, барилга архитектур, реклам сурталчилгаа, газрын зураг, техникийн холбогдолтой зураг зэрэг багтана.

Анхан шатны шүүхүүдийн хаяг, байршил, холбоо барих мэдээлэл

Бид өмнөх зөвлөгөөгөөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах харъяаллыг танилцуулсан бол энэ удаад Анхан шатны шүүхүүдийн хаяг, байршил, холбоо барих мэдээллийг танилцуулж байна. 

Аль шүүхэд нэхэмжлэлээ гаргах вэ?

Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд аливаа гомдол, нэхэмжлэлийг “Аль шүүхэд гаргах вэ” гэдэг харъяаллын асуудлыг нарийвчлан тодорхойлж зохицуулсан дараах зохицуулалтууд байдаг.  Үүнд: 

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ШАТ ДАРААЛАЛ

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН УРИХАД ЭХЛЭЭД ХААНА ХАНДАХ ВЭ? - Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтэс /АХШХХ/-т хандана.

Хязгаарлагдмал хариуцлагатай компани үүсгэн байгуулах

Энэ удаад та бүхэнд 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай компани /ХХК/-ийг хэрхэн үүсгэн байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлэх талаарх зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.  1.      Бэлтгэл үе шат:   -  УБЕГ-ын Хуулийн Этгээдийн Бүртгэлийн хэлтсийн 1, 2-р цонхноос хуулийн этгээдийн оноосон нэрийн баталгаажуулалтын хуудас авна. /Энэ цонхонд хандахын өмнө та өөрийн байгуулж буй компанид өгөх оноосон нэрийг сонгосон байх нь чухал. Оноосон нэрийн баталгаажилтын хуудсыг бусад хуулийн этгээдийн нэртэй давхардаагүй, бусдыг төөрөлдүүлэхээр ижил, төсөөтэй биш тохиолдолд олгодог.

Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй